• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦАС ИХ ХЭМЖЭЭГЭЭР ОРСОН СУМДЫН МАЛЧДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-05-11 12:06:38
Үзсэн: 113

ЦАС ИХ ХЭМЖЭЭГЭЭР ОРСОН СУМДЫН МАЛЧДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-05-11 12:06:38 Үзсэн: 113



   Ховд аймгийн бүс нутагт их хэмжээний цас орж, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан орон нутагтаа дэмжлэг үзүүлэх үүднээс Ховд аймгийн Ховд, Дуут, Мөнххайрхан сумдын малчдад өвс тэжээл хүргэх, тээвэрчдэд зам гаргах ажлыг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 10 гаруй алба хаагч энэ цаг үед гүйцэтгэж байна.

   Тус ангийн захирагчийн зэвсэглэл, техник хариуцсан орлогч, дэд хурандаа Т.Тайванбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн цасанд дарагдсан айл өрхийг нүүлгэх, өвс тэжээл хүргэх болон малчин тээвэрчдийн хөдөлгөөн үйлдэх замыг засаж байгаа юм. Цэргийн алба хаагчдад орон нутгийн иргэд талархал илэрхийлж, нийгмийн хариуцлага өндөртэй хамт олон хэмээн онцолсоор байна.

                                                                                         Ахмад Г.ОЮУН (Зэвсэгт хүчний 123 дугаар анги)

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74668
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69603
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50445