• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭНЭ
Нийтэлсэн: 2023-05-23 10:43:23
Үзсэн: 127

“ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭНЭ
Нийтэлсэн: 2023-05-23 10:43:23 Үзсэн: 127



   Монгол Улсаас Энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулсны 20 жилийн ойн хүрээнд “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тэмдэглэнэ.

   Энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборт Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэх, тэднийг алдаршуулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажил өрнөх ба зэвсэглэл, техник, гэрэл зураг, музейн үзмэрүүдийн үзэсгэлэнг дэлгэж, олон нийтэд сурталчлах болно.

Мөн “Монгол дайчин-Mongol Warrior” энх тайвны төлөө бүх нийтийн гүйлтийн тэмцээн явагдана. Энэхүү бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, тэдгээрийн харьяа нэгтгэл, анги, байгууллагын алба хаагчдын оролцоотойгоор доорх ангиллаар зохион байгуулна. Үүнд:

             Нэг. Гэр бүлийн гүйлт,

             Хоёр. Бүх нийтийн гүйлт,

             Гурав. “MW23” /15 км ачаатай марш/.

 

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50446