• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНХИЙГ САХИУЛАХ ҮЙЛСИЙН УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, ЦЭРГИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ ОНЦОЛЛОО
Нийтэлсэн: 2023-05-29 17:58:40
Үзсэн: 123

ЭНХИЙГ САХИУЛАХ ҮЙЛСИЙН УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, ЦЭРГИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ ОНЦОЛЛОО
Нийтэлсэн: 2023-05-29 17:58:40 Үзсэн: 123



     Энэ сарын 29-ний өдөр тохиох “Олон улсын энхийг сахиулагчийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдыг энхийн үйл хэрэгт анхлан оролцуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хошууч генерал Гүрийн Рагчаа агсны гэрэлт хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

     Энэхүү арга хэмжээнд “Гүрийн Рагчаа сан”-гийн тэргүүн Р.Эрдэнэбилэг, ҮАБЗ-ийн шинжээч дэслэгч генерал Д.Ганзориг, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга бригадын генерал Д.Ариунболд, Батлан хамгаалах яамны ГХАГ-ын дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга хурандаа С.Баяр-Очир, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн, Г.Рагчаа агсны гэр бүл, ахан дүүсийн төлөөлөл оролцлоо.

    Хүндэтгэлийн арга хэмжээний эхэнд хошууч генерал Г.Рагчаа агсны Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, цэргийн дипломат албанд оруулсан хувийг нэмрийг дурсан тэмдэглэж, түүний гавьяа зүтгэлээр Монгол Улсын Зэвсэгт хүчин, даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх үйлсэд эх орон ард түмнээ төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулж байгааг онцоллоо.

   

    Үүний дараа хурандаа Ж.Молорболд “Зэвсэгт хүчин Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн баг оролцуулсны 20 жил” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд уг мэдээлэлд Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээр улс төр, эдийн засаг, нийгэм, цэргийн ямар ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв.

   Мөн дэслэгч генерал Д.Ганзориг Монгол цэрэг энхийн үйлсэд оролцож эхэлсэн 21 жилийн туулсан замнал, гаргасан амжилт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хүргэлээ. Тэрээр 2008 онд Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн бүтцэд дахин орж, бие даан үүрэг гүйцэтгэж эхлэх үед төвийн даргаар томилогдож байв. Ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн баг, бие даан үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдын ажиллагааны өмнөх бэлтгэл, НҮБ-ын дамжааг стандартын түвшинд зохион байгуулах эхлэлийг тавьсан офицерын нэг юм.

   Арга хэмжээний төгсгөлд сангийн тэргүүн Р.Эрдэнэбилэг удахгүй болох "Олон улсын энхийг сахиулагчийн өдөр"-ийг тохиолдуулан 21 жилийн хугацаанд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн нийт бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэж, "Гүрийн Рагчаа сан”-гийн нэрэмжит шагналыг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ЭДАСТ-ийн дадлагын багш сургагч ахлагч Д.Отгонбаяр, ахлах ахлагч О.Гантулга нарт гардуулав. Үргэлжлүүлэн ЦДБЭЧ-ын уран бүтээлчид тоглолтоо өргөн барилаа.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50446