• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“БУЯНТ-УХАА ЭЙР ШОУ 2023”...
Нийтэлсэн: 2023-05-30 11:58:55
Үзсэн: 121

“БУЯНТ-УХАА ЭЙР ШОУ 2023”...
Нийтэлсэн: 2023-05-30 11:58:55 Үзсэн: 121



    Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 98 жил, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал байгуулагдсаны 66 жилийн ойг тохиолдуулан “Буянт-Ухаа Эйр шоу 2023” арга хэмжээг зохион байгууллаа.

    “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нь 2021 оноос эхлэн нисэхийн салбар, ерөнхий зориулалтын болон улсын нисэх үйл ажиллагааг нийтэд сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор уг арга хэмжээний цар хүрээ, үзэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн агаарын хөлгийн парад, үзүүлэх тоглолт, уралдаан тэмцээн, хөгжмийн фестивалиар хөтөлбөрийг баяжуулан гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулсан юм.

   Арга хэмжээг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Нисэх хүчний түүх Монгол цэргийн нисэх хүчний түүхээс эхлэлтэй. Тухайлбал, 1990 оныг хүртэл иргэний нисэхийн үйлчилгээг тангараг өргөсөн цэргийн алба хаагчид гүйцэтгэж байсан түүхтэй. Эл түүхийн он жилүүдэд Монгол залуус цэргийн болон иргэний зориулалтын нисэх онгоц, техникийг гарамгай эзэмшиж, улс орныхоо агаарын тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй 1939 оны “Халхын голын байлдаан”, 1945 оны “Чөлөөлөх дайн”, 1940-1948 оны “Баруун хилийн тулгаралт”-д оролцож түүхэн баатарлаг гавьяа байгуулсны зэрэгцээ хорьдугаар зуунд сансрын уудамд хүнээ нисгэсэн Ази тивийн анхдагч улс болж эгнээнээсээ Улсын баатар тав, Монгол Улсын гавьяат цолтон 30 гаруйг төрүүлсэн бахдам амжилтыг энэ мөчид тэмдэглэн хэллэхэд бахархалтай байна” хэмээсэн юм.

   “Агаарын шоу”-ны үеэр орчин үеийн дуунаас хурдан сөнөөгч онгоцны нислэг, нисдэг тэрэг, бага оврын ачааны хөлгийн үзүүлэх тоглолтууд, шүхэрчдийнд буулт, авьяаслаг хүүхэд, багачуудын нисэх загварын үзүүлбэр, гэр бүл хүүхэд залууст зориулсан хамтлаг, дуучдын тоглолтууд үзэгч олны хүртээл боллоо.

   Тус арга хэмжээг МИАТ, ИНЕГ, Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 14 авиакомпани болон Батлан хамгаалах яам, Зам, тээврийн хөгжлийн яам, БОАЖЯ, ЗХЖШ, Агаарын цэргийн командлал, түүний харьяа анги байгууллагууд, НЗДТГ, ОБЕГ хамтран зохион байгуулсан юм.

Эх сурвалж: "Соёмбо" редакц

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50446