• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗАЛУУ ОФИЦЕРУУД ЧУУЛЖ, САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
Нийтэлсэн: 2023-05-30 12:59:05
Үзсэн: 140

ЗАЛУУ ОФИЦЕРУУД ЧУУЛЖ, САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
Нийтэлсэн: 2023-05-30 12:59:05 Үзсэн: 140



   Монгол Улсын Зэвсэгт хүчин 2023-2024 оныг “Залуу офицеруудын манлайллын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан залуу офицеруудынхаа дуу хоолойг сонсож, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон төр, засгийн бодлогод тусгах зорилгоор өнөөдөр ЗХЖШ-аас 35 хүртэлх насны залуу офицеруудын төлөөлөлтэй хуралдааныг зохион байгуулав.

      Хуралдаанд ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын харьяа нэгтгэл, анги, байгууллагын офицеруудын төлөөлөл танхим болон цахим хосолсон хэлбэрээр хамрагдсан бөгөөд тэд санал хүсэлтээ ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах болон бусад удирдах албан тушаалтнуудад уламжилсан юм.

   Тухайлбал, залуу офицеруудын зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчин тэр дундаа алс хол байршилтай хөдөөгийн нэгтгэл, анги, салбаруудад хүний нөөцийн нөхөн хангалт учир дутагдалтай байгаагийн улмаас нэг хүнд ноогдох ажлын ачаалал нэмэгдэж цаашлаад ар гэрийн амьдралд ч нөлөөлж байгаа талаар илэрхийлж байв.

   Мөн алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг дэмжих нь нэн тэргүүний асуудал болж буйг илэрхийлж байлаа. Тодруулбал, Залуу офицеруудын хувьд үр хүүхэдтэй болох нь нэг талаас тухайн ам бүлийг санхүүгийн гүн дарамтад оруулах эрсдэлтэй байна гэв.

   Мөн түүнчлэн ахмад болон залуу үе хоорондын харилцааны зөрчил цөөнгүй ажиглагдах болсон төдийгүй нэгнээ харилцан хүндэтгэх замаар соёлтой, орчин үеийн боловсон хандлагыг эрхэмлэн ажиллах нь алба хаагчдын албандаа хандах хандлага, ажлын байрны хамт олонч уур амьсгалыг нэмэгдүүлэх, цаашлаад ажлын үр бүтээмжийг сайжруулах олон талтай гэдгийг онцолж байлаа.

   Энэ үеэр ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах хэлсэн үгэндээ "Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн хамгаалал, ажиллах орчин, нөхцөлийг нь сайжруулах, цалин урамшуулыг нь нэмэгдүүлэх чиглэлээр судалгааны ажлыг хэрэгжүүлж байгаа"-г онцлоод Зэвсэгт хүчний ачааны хүндийг үүрч яваа залуу офицерууддаа талархал илэрхийлж, ажлын арвин их амжилтыг хүссэн юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50446