• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТӨРИЙН ТОРГОН ЦЭРГҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2023-06-03 14:35:28
Үзсэн: 122

ТӨРИЙН ТОРГОН ЦЭРГҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2023-06-03 14:35:28 Үзсэн: 122



   

    Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 2023 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар ирсэн шинэ дайчид Цэргийн тангараг өргөлөө.

    Шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дугаррагчаа, Нийслэлийн Баян зүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга И.Баттөгс, БЗД-ийн цэргийн штабын дарга дэд хурандаа Л.Гантогтох нарын хүндэт зочид, тус ангийн бие бүрэлдэхүүн, шинэ дайчдын ар гэрийн төлөөлөл, оролцлоо.

    Цэргийн тангараг өргөсөн шинэ дайчдад хандаж ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дугаррагчаа баяр хүргэж үг хэлэхдээ төрийн торгон цэргийн ангид алба хаах нь нэр төрийн хэрэг бөгөөд цаашдын албанд нь өндөр амжилтыг хүслээ. Мөн тангараг өргөсөн дайчдын ар гэрийг төлөөлөн байлдагч Г.Билгүүний эмээ Монгол Улсын гавьяат багш Б.Гантогтох, байлдагч нарыг төлөөлж байлдагч Б.Молом нар үг хэллээ.

    Тангараг өргөсөн шинэ дайчид цэргийн анхан шатны бэлтгэл сургалтаар сурч, мэдсэн зүйлс болох жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг ар гэр, найз нөхдөдөө үзүүлж сонирхууллаа. Цэргийн анхан шатны бэлтгэл сургалтаар онц дүн үзүүлсэн байлдагч нар ангийн захирагчийн тушаалаар 24 цагийн түр чөлөөгөөр шагнагдсан юм.

    Энэхүү баярын өдрөөр Зэвсэгт хүчний 032 дугаар анги хугацаат цэргийн алба хаагчдын ар гэр, найз нөхөд ах дүү нарт “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, үе үеийн төрийн торгон цэргийн хувцас, зэвсэглэл, техникийн үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ.

                                                      Эх орондоо тангараг өргөсөн шинэ дайчдадаа цаашдын албанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

                                                                                                                                                                                                   Хошууч Э.ГАНБАЯР

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50446