ЗХЖШ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн 2023 оны хагас жилийн тайлангийн хуралдаан энэ сарын 22-ны өдөр боллоо.
Хуралд ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, Төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар, цэргийн багийн ГХУСДЖСХБСЗ-н салбар зөвлөлийн дарга, гишүүд оролцлоо.
Хуралдаанаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлүүдийн 2023 оны хагас жилийн тайланг хэлэлцлээ.
Хурлын төгсгөлд ЗХЖШ-ын 1 дүгээр орлогч дарга, ЗХЖШ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөл”-ийн дарга хурандаа Ж.Өсөхбаяр салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, цэргийн албыг хэвшүүлэх, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэлт, зохион байгуулалт, сэтгэл зүйн хангалт, хугацаат цэргийн алба хаагчид, цаг үеийн ажлыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах үүрэг даалгавар өгсөн юм.
ЗХЖШ-ЫН АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН АЛБАНЫ ХЭЛТЭС