• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СЭТГЭЛ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛСЭН СУРГАЛТ ӨНДӨРЛӨВ
Нийтэлсэн: 2023-06-23 10:45:59
Үзсэн: 236

СЭТГЭЛ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛСЭН СУРГАЛТ ӨНДӨРЛӨВ
Нийтэлсэн: 2023-06-23 10:45:59 Үзсэн: 236



    Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 2023 оны 06 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон "Сэтгэл зүйн хөдөлгөөнт бүлэг"-ийнхэн ажиллаа. Зэвсэгт хүчинд алба хааж буй офицер, ахлагч, ажилтан албан хаагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой сэтгэл зүйч нар бие бүрэлдэхүүнээр сонирхолтой олон дасгал ажил гүйцэтгүүлж, сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлсэн сургалтыг амжилттай зохион байгуулав.

    Нарийн мэргэжлийн эмч нарын адил, хүрэлцэн ирсэн сэтгэл судлаачдад нийт бие бүрэлдэхүүн талархал илэрхийлж, халуун алга ташилтаар урам өгч, ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

                                                                                                                                                                             Ахмад А.АЛТАНХУЯГ

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50446