• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧИН ХЭЗЭЭД БЭЛЭН БАЙДАГ
Нийтэлсэн: 2023-07-07 15:44:18
Үзсэн: 207

ЗЭВСЭГТ ХҮЧИН ХЭЗЭЭД БЭЛЭН БАЙДАГ
Нийтэлсэн: 2023-07-07 15:44:18 Үзсэн: 207



    Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн эх орноо батлан хамгаалах ариун үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэхийн зэрэгцээ хуулиар хүлээсэн байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос хүн ам, эд баялгийг авран хамгаалахад дэмжлэг үзүүлэх болон бусад олон талт үүргийг амжилттай биелүүлсээр ирсэн юм.

     Энэ өдрүүдэд нийслэл хотноо зарим дүүрэгт үүсээд буй байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон үерийн усны аюулаас хүн ам, эд баялгийг авран хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, далан шуудууны сэтэрсэн хэсэгт хаалт тавих, сэргээн босгох үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.

     Уг гамшгийн хор хохирлыг арилгахын төлөө төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нэгэн зорилгын дор өдөр, шөнө, ядрал алжаалыг үл умартан, дайчин шуурхай ажиллаж буйд иргэд сэтгэл хангалуун байгаа юм.

    Эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэдийнхээ айх аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж буй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, түүний дотор Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдадаа баяр хүргэж, улам их амжилтыг бэлгэдэн ерөөе. Тэд ямар ч үед хэзээд бэлэн байдаг.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50446