Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албанаас “Орон нутгийн хөдөлгөөний-Соёл 2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” нөлөөллийн арга хэмжээг иргэд жолооч нарт сурталчлах зорилгоор Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Гордокийн урд замд зүүн аймгуудын чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслүүдэд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулах техникийн бүрэн бүтэн байдал, гадна талын гэрэлтүүлэг хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, бичиг баримтыг үзэх зорилгоор гудамж замын хяналт шалгалтыг зохион байгуулж иргэд, жолооч нарт аяны ач холбогдлыг таниулах, зурагт хуудас /стикер/-ыг тээврийн хэрэгсэлд байршуулан ажиллалаа.
Мөн аяны хүрээнд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тээврийн бүлгийн техникүүдийг Улаанбаатар-Архангай аймгийн Өгий нуур чиглэлд хөдөлгөөн үйлдэх үед техникийн бүрэн байдлыг хангуулах, жолооч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж, баталгаа авч аянд нэгдүүлэн зурагт хуудсыг техникүүдэд байрлууллаа. Алтан шар зам тань өлзийтэй байг.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН АЛБА