• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн түүхт 50 жилийн ой 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд тохиолоо
Нийтэлсэн: 2023-09-18 14:35:27
Үзсэн: 121

БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн түүхт 50 жилийн ой 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд тохиолоо
Нийтэлсэн: 2023-09-18 14:35:27 Үзсэн: 121



    Түүхт ойн ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэрдорж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Номт, үе үеийн захирагч удирдлагууд, хурандаа генерал Х.Лхагвасүрэнгийн хүү доктор Л.Лхагваа, Өмнийн говийн хороотой ажил амьдралаа холбосон ахмад дайчид, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид, тэдний гэр бүлийнхэн хүрэлцэн ирж оролцож, баяр дээр баяр нэмлээ.

      Ёслолын арга хэмжээ Даланзадгад хотын төв талбайд цэргийн ёслолын жагсаалаар эхэлж, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, бүтээн байгуулалтын ажлуудын нээлтээр үргэлжиллээ. Баярын хурлын үеэр зарим ахмад дайчид, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид төрийн болон салбарын медаль, орон нутгийн шагналаар шагнагдаж, талархал хүртэв.

   Түүхт ойд хүрэлцэн ирсэн зочид, ангийн бие бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ монгол цэргийн дайчин уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшлийн төлөө нэгэн зорилгын дор мөр зэрэгцэн алба хааж байгаа офицер, ахлагч, ажилтан албан хаагч, түрүүч байлдагч нарт баяр хүргээд тус ангийнхны хөгжил дэвшилтэй мөнхийн сэжмээр холбогддог үе үеийн захирагч, гавьяа зүтгэл, шударга ариун хөдөлмөрийнхөө үнэлгээ болсон одон медалиараа гоёсон ахмадууддаа талархал дэвшүүлсэн юм.

    Мөн тэрээр аймаг орон нутагтаа хүүхэд залууст цэрэг-эх оронч үзэл хүмүүжил олгох, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг дээшлүүлэх хүрээнд олон бүтээлч ажил өрнүүлж, төсөв санхүүгийн үнэтэй дэмжлэг үзүүлж ирсэн Өмнөговь аймгийн үе үеийн удирдлагуудад онцгойлон баяр хүргэж, амжилт хүсэв.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447