• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАН ДАДЛАГАЖУУЛАА
Нийтэлсэн: 2023-09-19 11:46:08
Үзсэн: 112

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАН ДАДЛАГАЖУУЛАА
Нийтэлсэн: 2023-09-19 11:46:08 Үзсэн: 112



   Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багаас мотобуудлагын рот хүртэлх хүч тус ажиллагааны “Зүүн” секторын “Бор” сууринд түргэн байрлах хүчний үүрэг гүйцэтгэж байна.

   Энэхүү ротын ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, болзошгүй үер, усны аюул болон үер, устай районд үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангах зорилготойгоор тус ротоос 12 цэргийн алба хаагчийг газар уснаа явагч буюу “Шерп” нэртэй техникийг ажиллуулахад сурган дадлагажууллаа.

   Уг сургалтаар цэргийн алба хаагчид тээврийн хэрэгслийг жолоодох, техникт гэмтэл үүссэн тохиолдолд оношлох, засварлах болон техник үйлчилгээ хийх чадварыг олж авсан бөгөөд 8 цагийн онол, 4 цагийн дадлагын хичээл, 28 цагийн жолоодлогын дасгалыг боловсрууллаа.

   Газар уснаа явагч нь усан дээр болон аливаа бартаат зам дээр хөдөлгөөн хийхэд зориулагдсан бөгөөд тээврийн хэрэгслийн ангилалд хамаарахгүй, 80 кг хүртэл ачаа, 2 хүртэл хүн шилжүүлэх боломжтой, -40-өөс, +40 хэмийн температурт үүрэг гүйцэтгэх чадвартай техник юм.

                                                                                                                                         

                                                                                                                                                                                                                                                                                                   Ахлах дэслэгч Л.ТҮМЭНДЭЛГЭР

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447