Зэвсэгт хүчний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсээс жил бүр "Эмнэлгийн зааварлагч бэлтгэх сургалт"-ыг зохион байгуулсаар ирсэн юм.
Энэ удаагийн сургалтад Зэвсэгт хүчин болон Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа анги, байгууллагын 50 гаруй алба хаагчдыг хамруулан амжилттай зохион байгуулснаар сургалт өнөөдөр (9 дүгээр сарын 22) өндөрлөлөө.
Эмнэлгийн зааварлагч бэлтгэх энэхүү сургалт нь 2010 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 800 орчим эмнэлгийн зааварлагчийг бэлтгээд байна.
Дэд хурандаа Г.ПҮРЭВСҮРЭН