• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХМАД Л.БОЛОРМАА ЭНХИЙГ САХИУЛАГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АСУУДЛААР ИЛТГЭЛ ТАВЬЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-09-26 08:44:02
Үзсэн: 105

АХМАД Л.БОЛОРМАА ЭНХИЙГ САХИУЛАГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АСУУДЛААР ИЛТГЭЛ ТАВЬЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-09-26 08:44:02 Үзсэн: 105



      БНСУ-ын Сөүл хотноо НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага болон НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албаныхан хамтран “Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын дамжаа"-г 09 дүгээр сарын 4-22-ны өдрүүдэд зохион байгуулав.

     Дамжааны төгсгөлийн өдөр “Эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт энхийг сахиулах ажиллагааны дээд хэмжээний чуулган зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Гадаад хэлний сургалтын төвийн англи хэлний багш ахмад Л.Болормаа “Залуу эмэгтэй офицеруудын үзэл бодол, энхийг сахиулах ажиллагааны үүрэг гүйцэтгэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

     Чуулган гурван үе шаттайгаар явагдаж, эхний шатанд НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүүн, БНСУ дахь НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын төвийн захирал Жонгмин Лее, БНСУ-ын БХЯ-ны Бодлого стратегийн газрын дэд дарга Хио Тэйкум, Канад Улсын Жанжин штабын дарга генерал Вайнэ Айр, Австрали Улсын хошууч генерал Черил Пиерс, Норвеги Улсын хошууч генерал Ингрид Гэрде нар энхийг сахиулах ажиллагаа дахь эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх тухай хэлэлцүүлэг өрнүүлжээ.

     Хоёрдугаар шатанд “Энхийг сахиулах ажиллагаанд яагаад хүйсийн эрх тэгш байдал яригдах хэрэгтэй вэ, яагаад эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх хэрэгтэй вэ” гэсэн асуулга дор Балба Улсын хошууч генерал Шахадев Хадка тэргүүтэй АНУ, БНСУ, Их Британийн офицерууд туршлага сургамжаа хуваалцсан бол гуравдугаар шатанд дамжаанд хамрагдсан 12 орны 24 оролцогчоос шалгарсан ахмад Л.Болормаа нарын дөрвөн эмэгтэй офицер илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

     Чуулганы үеэр оролцогч нар Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрийг онцгойлон дурдаж, ажиллагааны газар орны иргэдийн талархал, хүндэтгэлийг хүлээсэн дайчид бол монгол цэрэг хэмээн онцолжээ. “Монголын баатрууд” хэмээн домог мэт яригдаж, тэр хэмжээгээр үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг нь ч дурдсан байна.

    БНСУ-ын хүсэлтээр НҮБ-аас зохион байгуулсан энэхүү дамжаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Гадаад хэлний сургалтын төвийн багш ахмад Л.Болормаа, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн соёл хүмүүжлийн зааварлагч дэслэгч Г.Цэрэндолгор нар хамрагдсан юм.

                                                                                                                                                                                                                                                                                               Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447