• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА, ИБУИНХУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ САЙД ЖЭЙМС ХИППИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2023-09-28 18:01:13
Үзсэн: 118

ЗХЖШ-ЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА, ИБУИНХУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ САЙД ЖЭЙМС ХИППИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2023-09-28 18:01:13 Үзсэн: 118



      Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын гишүүн, Зэвсэгт хүчний сайд Жэймс Хиппи Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд энэ сарын 28-ны өдөр ИБУИНХУ-ын Зэвсэгт хүчний сайд Жэймс Хиппи тэргүүтэй тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Фиона Блайт болон бусад албаны төлөөлөгчид Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямбатай албан ёсны уулзалт хийлээ.

      ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба ИБУИНХУ-аас Монгол Улсад ажлын айлчлал хийж буй анхны Зэвсэгт хүчний сайд Жэймс Хиппи тэргүүтэй албаны бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархал дэвшүүлэв.

      Монгол Улс ИБУИНХУ-тай 1963 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоож, 2012 онд “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ИБУИНХУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурснаас эхлэн цэргийн боловсрол олгох сургалт, энхийг дэмжих ажиллагааны сургалт бэлтгэл, морин поло спортын чиглэлүүдээр хоёр орны Батлан хамгаалах хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлоод, энэхүү ажлын айлчлал нь хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хувьд түүхэн айлчлал болж байгааг цохон тэмдэглэв.

      ИБУИНХУ-ын Зэвсэгт хүчний сайд Жэймс Хиппи халуун дотноор хүлээн авч буйд талархал дэвшүүлээд, хоёр орны хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, цэргийн сургалт бэлтгэл, энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр тавигдсан саналуудыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв.

      Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр 2022 онд зохион байгуулагдсан “Энхийг сахиулах ажиллагаанд дахь эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулсан нь бүс нутгийн төдийгүй олон улсын хэмжээнд ач холбогдолтой арга хэмжээ болсныг цохон тэмдэглэв.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447