• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАНДЛАГА, ЁС ЗҮЙГЭЭР МАНЛАЙЛЖ, ХАМТДАА ХӨГЖИХИЙГ УРИАЛЛАА
Нийтэлсэн: 2023-10-10 11:43:00
Үзсэн: 86

ХАНДЛАГА, ЁС ЗҮЙГЭЭР МАНЛАЙЛЖ, ХАМТДАА ХӨГЖИХИЙГ УРИАЛЛАА
Нийтэлсэн: 2023-10-10 11:43:00 Үзсэн: 86



      Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор нараар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг тогтоох үзлэгийн гуравдугаар шатны үзлэгийг зохион байгуулж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл бригадын генерал Ж.Болдбаатар, Г.Болор нар үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 327 болон 065 дугаар ангийн тусгай салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.

        Энэ үеэр бригадын генерал Ж.Болдбаатар Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, салбарын хэмжээнд 2020-2023 онд хийгдсэн томоохон ажлуудын талаар мэдээлэл өглөө.  Тухайлбал, төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газар шинээр байгуулагдаж, бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн, Батлан хамгаалах яамны харьяанд "Зэв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан, цэргийн дүйцүүлэх албанд элсүүлэх тооны дээд хязгаар, мөнгөн хэмжээг тогтоосон зэрэг Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлүүлсэн томоохон ажлуудыг дурдлаа.

 

      Мөн алба хаагчдын ажиллах, сурч боловсрох орчин нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хийгдсэн ажлуудын хэрэгжилтийг тайлагнав. Улс орныг хөгжүүлэх бүтээн байгуулалтад өндөр үүрэг оролцоотой байж ирсэн Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин сүүлийн жилүүдэд хөнгөн хуягт техникүүдийг өөрсдөө үйлдвэрлэж, зэвсэглэлд туршсаны зэрэгцээ бага бууны сумны үйлдвэр байгуулах болсноор үйлдвэрлэгч салбар болох сууриа амжилттай тавьсан гэдгийг бригадын генерал Ж.Болдбаатар онцолж байв.

       Төгсөлд нь тэрээр батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэл, цаашдын хэтийн төлөв ямар байх нь хүн нэг бүрийн хүчин чармайлтаас хамааралтайг сануулж, хандлага, ёс зүйгээр манлайлж, хамтдаа хөгжихийг уриалсан юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74672
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50448