Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг тогтоох гурав дугаар шатны үзлэг Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг Зэвсэгт хүчний 331 дүгээр ангиас уг үзлэгийг эхлүүллээ. Тус шалгалтад Баян-Өлгий аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах тусгайлсан чиг үүрэг бүхий нийт найман байгууллагын 700 гаруй цэргийн алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд дөрөв хоногийн турш онолын мэдлэг, жагсаалын бэлтгэл, бие бялдарын бэлтгэлжилт, сэтгэл зүйн бэлтгэл, ёс зүйн байдал, биеийн жингийн зохистой харьцаа зэрэг үзүүлэлтээр шалгалтад хамрагдах юм.