• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЙЛДАГЧААС СОНСОГЧ БОЛСОН Т.АЛТАНШАГАЙ
Нийтэлсэн: 2023-10-11 16:57:06
Үзсэн: 83

БАЙЛДАГЧААС СОНСОГЧ БОЛСОН Т.АЛТАНШАГАЙ
Нийтэлсэн: 2023-10-11 16:57:06 Үзсэн: 83



    Түүнийг Төмөрбаатарын Алтаншагай гэдэг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумынх. 2022 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдаж, саяхандаа 50 жилийнхээ буурал түүхийг бичсэн Зэвсэгт хүчний 167 дугаар ангид нутаг нутгийн олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн алба хааж байсан дайчин. Алба хаах хугацаандаа Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн баримталж байгаа “Суралц танд боломж байгаа” ерөнхий агуулгын хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлтгэж, Үндэсний батлан хамгаалах Их сургуульд шалгалт өгч, бүр тэнцсэн байна. Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Хуягт танкийн ангид элссэн гэнэ.

    Сургалт бэлтгэлийн бус цагаар ангийнхаа номын санд өнжиж, интернет орчин болон сурах бичгийн хуудаснаас хичээл номоо бататгаж, улмаар хүссэн сургуульдаа, зорьсон мэргэжлээрээ суралцаж эхэлсэн Т.Алтаншагай шиг олон арван хугацаат албаны дайчид бий. Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн алба хаангаа нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмших, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, төгсөх дамжааных бол цахимаар суралцаж төгсөх, гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт өрсөлдөх зэрэг олон боломж түрүүч, байлдагч бүрт байдгийн нэг л жишээ энэ билээ.

    Сонсогч Т.Алтаншагай сэтгэгдлээ хуваалцахдаа “Элсэлтийн ерөнхий шалгалтаа сайн өгөөд босго оноогоо өндөр тогтоож чадвал бусад шалгалт хугацаат цэргийн алба хаагч бидэнд асуудалгүй санагдсан. Яагаад гэхээр бидний өдөр тутамдаа гүйцэтгэдэг дасгал сургалт, цэрэгжилтийн биеийн тамираар шалгалтаа авдаг юм байна. Ангийнхаа офицер, ахлагчийн заасан цэргийн эрдмээс сайтар суралцаж, чадвар болгож хэвшүүлсэн нь хамгийн том давуу тал байлаа” гээд удахгүй халагдах онжавууддаа баярын мэнд дэвшүүлж, хугацаат цэргийн алба хаахаар мордох гэж буй дүү нартаа амжилт хүслээ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74672
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50448