Зэвсэгт хүчний 032 дугаар анги 2023-2024 оны сургуулийн жилд Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Насан туршийн боловсролын төв”-тэй хамтран офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид, ажилтан албан хаагчид, тэдний ар гэрийн гишүүдийн мэдлэг боловсрол, хувь хүний хөгжлийг дээшлүүлэх чиглэлээр хамран ажиллах гэрээ байгуулав.
Энэхүү гэрээнд тус ангийн захирагч М.Болдбаатар, БЗД-ын “Насан туршийн боловсролын төв”-ийн захирал Э:Бүрэнмэнд нар энэ сарын 8-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Тус төвөөс сургуулийн жилд 5 чиглэлийн 37 сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж эхний сургалтыг "Харилцах чадвар" сэдвээр зохион байгууллаа.
Уг сургалтаар харилцаа, түүний үйл явц, хэлбэр, үр дагаврыг тодорхойлох, харилцаанд нөлөөлөх хүчин зүйлс, эерэг, өөртөө итгэлтэй, идэвхтэй байх зэрэг асуудлыг хөндөв. Түүнчлэн хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд тус төвийн ахмад багш нарыг хүлээж авах хүндэтгэлийн ажиллагаанд Үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн оролцож, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.