• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАЛАГДСАН ДАЙЧДАД ЦЭРГИЙН ГЭРЭЭТ АЛБЫГ СУРТАЛЧИЛЛАА
Нийтэлсэн: 2023-10-17 09:11:36
Үзсэн: 99

ХАЛАГДСАН ДАЙЧДАД ЦЭРГИЙН ГЭРЭЭТ АЛБЫГ СУРТАЛЧИЛЛАА
Нийтэлсэн: 2023-10-17 09:11:36 Үзсэн: 99



     Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 234 дүгээр анги Булган аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран “Гэрээт цэрэг гэрэлтэй алба” өдөрлөгийг энэ сарын 15-ны өдөр зохион явууллаа. Энэ нь 2022 оны хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчин болон Хилийн цэрэгт хугацаат цэргийн алба хаасан дайчид халагдаж буйтай уялдуулан зохион байгуулагдсан өдөрлөг юм.

     Ангийн захирагчийн сургалт бэлтгэл хариуцсан орлогч дэд хурандаа Э.Эрхэмбаяр цэргийн гэрээт алба хаах эрх зүйн зохицуулалт, нийгэм хамгаалал, цалин хөлс, эдлэх боломжуудын талаар мэдээлэл өгч, усчин дайчдын тухай танилцуулга хүргэв. Ялангуяа “Цэргийн гэрээт алба хаах журам”-д заасанчлан тэргүүний цэргийн гэрээт алба хаагчид их дээд сургууль, дотоод сургалт дамжаанд суралцаж, мэргэжил эзэмших, энхийг сахиулах ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилд оролцох боломж байдгийг дурдаж, төгсгөлд нь Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн авьяаслаг алба хаагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74673
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69608
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50449