• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН ХҮН БОЛОХ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА
Нийтэлсэн: 2023-10-17 14:00:34
Үзсэн: 91

ЦЭРГИЙН ХҮН БОЛОХ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА
Нийтэлсэн: 2023-10-17 14:00:34 Үзсэн: 91



      Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байлдагчийн эгнээнээс ОХУ-д цэргийн сургуульд суралцах болсон М.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Юуны өмнө цэргийн мэргэжил эзэмшихээр хилийн дээс алхах болсонд баяр хүргэе. Өөрийгөө товч танилцуулбал...

      Миний бие 2022 оны 2 дугаар ээлжээр цэрэгт татагдсан. Нэг өдөр ангийн штабын дарга ОХУ-д цэргийн сургуульд суралцах сонирхолтой цэргийн алба хаагчид нэрээ өгөөрэй гэв. Миний бие анхнаасаа л гадаадад суралцах сонирхолтой байсан учраас үүнийг маш том боломж гэж харан бушуухан л өөрийнхөө нэрийг өгсөн. Гэтэл удалгүй штабын дарга дуудаж уулзаад ОХУ-ын Краснодар хотын цэргийн сургуульд МИГ-29 онгоцны хөдөлгүүрийн инженер мэргэжлээр таван жил суралцах болсон талаар хэлсэн. Уг нь нэг онжав маань хамт явах байсан боловч ар гэрээс нь татгалзсан хариу ирсэн. Улмаар ангиас миний бүх бичиг баримтыг цэгцэлж өгсөн. Дараа нь ҮБХИС дээр биеийн тамир болон математик, IQ, EQ-гийн шалгалт өгч зохих оноогоо авч чадсан. Хугацаат цэргийн алба хааж байсан маань биеийн тамирын шалгалтаа давж гарахад чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна.

     Цэргийн албанд ирэхээсээ өмнө ямар мэргэжилтэй болохыг зорьж байв?  Би ер нь л багаасаа цэргийн хүн болохыг мөрөөддөг байсан. Жилийн өмнө ҮБХИС-д элсэн орох бодолтой байсан ч элсэлтээс нь хоцорчихсон. Улмаар МУБИС-д нийгмийн ухааны багшаар нэг жил суралцаад ирэх жил нь хугацаат цэргийн албанд татагдан ирсэн.

    Хойно суралцах болсон талаараа аав, ээждээ хэлэхэд хэрхэн хүлээж авсан бэ? Маш их баярласан. Ижий, аав хоёр минь малчин хүмүүс. Жирийн нэг малчны хүүд энэ том боломж олдож байгаад маш их баяртай байна. Ирээдүйд сурсан мэргэжлээрээ хичээнгүйлэн ажиллана гэж бодож байна.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74673
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69608
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50449