• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАЛАГДАЖ БУЙ ЦЭРГҮҮД МОД ТАРИЛАА
Нийтэлсэн: 2023-10-15 13:00:00
Үзсэн: 72

ХАЛАГДАЖ БУЙ ЦЭРГҮҮД МОД ТАРИЛАА
Нийтэлсэн: 2023-10-15 13:00:00 Үзсэн: 72



     Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 110 дугаар анги 10 дугаар сарын 10-ны өдөр хугацаат цэргийн алба хаагчдаа үдэн мордууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг угтаж ахмад буурлуудтайгаа хамтран ангийн тавиулангийн байрлалд 76 ширхэг гүйлс мод тарьсан нь онцлог байв.

    Мөн "Мод тарих үндэсний өдөр"-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн хамт олон байгалийг нөхөн сэргээж, хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх олон талт ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор “Үхрийн нүд жимсний төгөл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үхрийн нүд зэрэг жимсний мод 60 ширхэг суулгацыг алба хаагчид ангийн байрлалд энэ сарын 13-ны өдөр тариад байна.

     Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн халагдсан  дайчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгаас зохион байгуулсан мод тарих ажилд ангийн бие бүрэлдэхүүн, халагдах дайчид бүрэн хамрагдаж 1000 улиас, 2050 хайлаас тарьж, цөлжилтийн эсрэг байгаль эх дэлхийдээ томоохон нэгэн үйлийг бүтээв.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74672
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50448