Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхан 2023 оны хугацаат албаны шинэ дайчдаа хүлээн авлаа. Тус ангийн удирдлага шинэ дайчдад ангийн 101 жилийн түүхэн замнал, алдар гавьяа, үйл ажиллагааг танилцуулж, албаных нь онцлог, ач холбогдлыг ойлгуулж, үргэлжлүүлэн цэргийн мэргэжил олгох сургалтад төлөвлөгөөний дагуу хамруулж эхэллээ.
Энэхүү сургалт бэлтгэлийн эхлэл болгон, зарим сургалтыг төлөвлөгөөний дагуу явуулж, ангийн Дайчин алдрын танхимыг танилцуулсан бөгөөд энэ үед тэдний нөхөрлөлийг бэхжүүлэх хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээний тэргүүн байрт 1 дүгээр ротын байлдагч Т.Түвшинтөр, дэд байрт 2 дугаар ротын байлдагч Б.Тэмүүлэн шалгарлаа.