БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальонуудыг ээлж хүлээлцүүлэхээр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг тус улсын нийслэл Жуба хотод хүрэлцэн ирж үүрэгт ажилдаа ороод байна.
Энэ хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хүчний командлагч дэслэгч генерал Мохан Субраманиан Ажлын хэсгийн дарга бригадын генерал Ж.Өсөхбаярыг хүлээн авч уулзан Монголын энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэлтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсний сацуу тэдний цаашдын чиг хандлага, боломж нөхцөлийн талаар мэдээлэл солилцов. Мөн Ажлын хэсэг "UNMISS" ажиллагаанд БНЭУ-аас үүрэг гүйцэтгэж буй Холбооны салааны үйл ажиллагаатай танилцсан юм.