• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН АЛБАНААС ҮЛДСЭН ҮНЭ ЦЭН
Нийтэлсэн: 2023-10-23 17:10:24
Үзсэн: 83

ЦЭРГИЙН АЛБАНААС ҮЛДСЭН ҮНЭ ЦЭН
Нийтэлсэн: 2023-10-23 17:10:24 Үзсэн: 83



    “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, цаашлаад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны тэргүүлэх зорилтууд туссан.

     Батлан хамгаалах салбар үүнтэй уялдуулан хийх ажлуудаа тодорхойлж, хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний анги, байгууллагуудыг хүний хөгжлийн орчин болгох, алба хаагчдын ажиллаж, амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэхэд салбарын удирдлагууд онцгойлон анхаарал хандуулж олон шинэ өөрчлөлтийг хийж буй. Үүний нэг нь хугацаат цэргийн албаны шинэчлэл юм. Ялангуяа түрүүч, байлдагч нарын алба хаах, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, албаа хаангаа их, дээд сургуульдаа хугацаа алдалгүйгээр сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх, нийгэмд хэрэгцээтэй мэргэжлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургах зэрэг ажлууд амжилттай хэрэгжиж, эхнээсээ үр дүнгээ өгч байна.

     Батлан хамгаалахын сайдын онцолж байгаагаар Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн алба хаагчийг жилд нэг л удаа татах нь олон сайн үр дүнгүүдийг үзүүлж буй. Дайчдын дунд оны ялгаа, сарын ялгаа байдаг хэмээн харддаг байдал үгүй болсноос гадна үүнийгээ дагаад цэргийн сургалт, бэлтгэл нэгэн жигд болох боломжтой болсон гэв. Мөн цаашдаа хугацаат цэрийн алба хаагчдын алба хаах орчин нөхцөлийг сайжруулах талаар томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо батлан хамгаалах үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албаа хаасан залуусыг нийгэм даяараа дэмждэг, ажлын байр нь хадгалагддаг, төрийн алба нээлттэй хүлээн авдаг, сурч боловсрох, төсөл хөтөлбөрүүдэд хамрагдахад давуу байдал олгодог зэрэг тухайн бэлтгэл үүрэгтнийг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийг хийх болно гэх томоохон зорилгыг тээж ажиллаж байгаагаа тэрээр мэдэгдэж байсан.

     Энэ талаар сурвалжлахаар бид Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хугацаат албаны дайчдыг цэргийн албанаас халагдахаас нь өмнө зорьж уулзлаа. Тус ангийн хувьд Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэгт ганц байдаг инженер, сапёрын тусгай хороо бөгөөд тайван цагт улс орны том, жижиг гэлтгүй бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцдогоороо онцлог. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчин улс орны стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээн байгуулалтуудад тасралтгүй оролцсоны нэг чухал хэсэг нь Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн офицер, ахлагч, хугацаат албаны дайчид байсан юм. Жишээ нь, Алтанширээ-Сайншанд хүртэлх хатуу хучилттай авто зам, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын доод бүтцийг барих ажил, Зүүнбаян-Ханги чиглэлийн бүтээн байгуулалт зэрэг ажлуудыг дурдаж болно. Үүнээс гадна тус ангийн Тэсэрч, дэлгэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг сүүлийн хоёр жилийн хугацаанд аймаг, сум, орон нутаг дахь илэрсэн тэсрээгүй болон, дайнаас үлдсэн сум, галт хэрэгслүүдийг аюулгүй болгох ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дадлагажуулж сургадаг. Мөн үүнээс гадна тэдэнд энгийн мэргэжил эзэмшүүлэх талаар онцгойлон анхаарч Батлан хамгаалахын болон Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд нарын хамтарсан тушаал, шийдвэрээр нийслэлийн Налайх дүүрэг дэх МСҮТ-тэй гэрээ байгуулж сүүлийн хоёр жилд тус ангийн 60 хугацаат цэргийн түрүүч, байлдагч нарыг замчин болон хүнд машины оператор зэрэг мэргэжлээр давхар сургаж бэлтгэсэн. Ингэснээр цэргийн албаа хаасны дараа ч ажлын байраар тасралтгүй хангагдах боломжийг бүрдүүлсэн том ажил болсон гэдгийг захирагчийн сургалт бэлтгэл хариуцсан орлогч дэд хурандаа Л.Чинзориг онцолж байсан юм.

    Ийнхүү албаа үлгэр жишээчээр хааж, идэвх зүтгэл, сурлага хүмүүжлээрээ он жавуудаа манлайлсан түрүүч байлдагч нарын төлөөллөөс цэргийн албанаас халагдах үеийнх нь сэтгэгдлийг сонслоо.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450