• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЗАМ-2023” СУРГУУЛИЙН III ШАТНЫ СУРГАЛТ, ДАДЛАГА ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-10-26 09:14:47
Үзсэн: 80

“ЗАМ-2023” СУРГУУЛИЙН III ШАТНЫ СУРГАЛТ, ДАДЛАГА ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-10-26 09:14:47 Үзсэн: 80



    Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн инженерийн цэргийн хамтарсан “Зам-2023” сургуулийн III шатны сургалт, дадлага 10 дугаар сарын 24-ний өдөр Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн Инженерийн сургууль болон Сэндай хотод байрлах зүүн хойд бүсийн Хуурай замын цэргийн хоёрдугаар инженерийн бригадын сургалтын төвийг түшиглэн эхэллээ.

    Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн Инженерийн сургуулийнхан эхлээд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад сургалтад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, техник болон объектуудыг танилцуулж, бүтээн байгуулалтын чанарт хэрхэн анхаардаг тухайгаа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

   Үүний дараа “Зам-2023” хамтарсан сургуулийн оролцогч нар Хуурай замын цэргийн хоёрдугаар инженерийн бригадын сургалтын төвд ажиллав. Монгол, Япон Улсын инженерийн цэргүүд энэ үеэр замын ус өнгөрүүлэх байгууламжийн чулуун бэхэлгээний төмөр торон хийц угсрах дадлага, сургуулийг хийж, дадлага чадвараа нэмэгдүүллээ. Сургалт дадлага 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450