• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН 2023-2024 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2023-10-26 09:19:58
Үзсэн: 86

БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН 2023-2024 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2023-10-26 09:19:58 Үзсэн: 86



     Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргүүд энэ сарын 25-ны өдөр 2023-2024 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагаагаа амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд БИЦУГ-ын дарга хурандаа Х.Батсайхан, газрын даргын орлогч, штабын дарга хурандаа Д.Жигжидсүрэн, удирдах газрын удирдлага, нийт бие бүрэлдэхүүн танхимаар, харьяа ангиудын удирдлага, бие бүрэлдэхүүн цахимаар оролцсон юм.

    Нээлтийн арга хэмжээнд зориулсан онол, арга зүйн сургалтаар “Нүүдэлчин” хүний хөгжлийн суурь ойлголт сэдвээр сургагч багш У.Хосбаяр, “Дэлхий дахины цэрэг, улс төрийн өнөөгийн байдал” сэдвээр ҮБХИС-ийн БХУА-ын захирал бригадын генерал Л.Онцгойбаяр, “Цэргийн алба хаагчийн манлайлал” сэдвээр ҮБХИС-ийн тэргүүн дэд захирал хурандаа Б.Энхзоргол, “Ажил амьдралын тэнцвэр” сэдвээр сургагч багш Б.Азжаргал, “Өөрчлөлтийн удирдлагын арга зүй” сэдвээр Батлан хамгаалахын сайдын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг нар мэдээлэл хийлээ.

    Мөн Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, яруу найрагч Ч.Ууганбаяр нар “Хүн байхын учир” сэдвээр чөлөөт ярилцлага зохион байгуулсан. Ярилцлагын төгсгөлд оюун санааны их хүмүүн Т.Галсан “Монгол хүний зүрхний бичээс” шүлгээ уншиж, “Өвгөн хүнийг залуу болтол хийморийг сэргээсэн, өсвөрийн дүү нарыг хүн болгох хувь заяаны билигтэй хамт олон байна” гэсэн сайхан үгээр мялаасан. Энэ сургуулийн жилийн нээлт нь Барилга-инженерийн цэргийн бүрэлдэхүүний хувьд мэдлэг оюунаа тэлж, оюундаа хөрөнгө оруулалт хийсэн, ихээхэн ач холбогдолтой, онцлог үйл ажиллагаа боллоо.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450