• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИНЭ ДАЙЧИД АХ НАРЫНХАА АМЖИЛТЫГ БАТАТГАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-10-30 13:03:04
Үзсэн: 65

ШИНЭ ДАЙЧИД АХ НАРЫНХАА АМЖИЛТЫГ БАТАТГАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-10-30 13:03:04 Үзсэн: 65



   Хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит “Алтангадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид 2023 онд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид цэргийн эрдэмдээ шамдан суралцаад завгүй байна.

   Цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу албандаа дасах, цэргийн эрдмээс суралцах хичээлүүдэд шинэ дайчид сэтгэгдэл өндөр, урам зориг дүүрэн хамрагдаж, албандаа дасаж байна. Химичин дайчин хэмээх алдрын эзэд болж буй хугацаат цэргийн алба хаагчидтай явуулсан нэг арга хэмжээ нь “Эр хүн байхын учир”, “Чадахгүй гэдэг үгийг март” хэмээх бэлтгэл хурандаа Г.Цогбадрахын уулзалт, нөлөөллийн ярилцлага байв.

   Тэрээр дайчидтай уулзах үеэрээ “Та нарт Монгол Улсын Үндсэн хуулиар заасан журамт үүргээ гүйцэтгэх энэ эрхэм хугацаанд олон бахархал омогшил төрөх ба гол утгаараа энэ нь гурван утгыг нь агуулна. Нэгд үеийн эрчүүдээсээ үүрэг хариуцлгаараа илүү гэдгээ цэргийн албанд хүрэлцэн ирснээрээ баталлаа. Үүгээрээ та нар бахархах эрхтэй. Хоёрдугаарт, цэргийн тангараг өргөж, эх орны хүү болсноороо бахарх. Гуравдугаарт, эх орон, элгэн түмнийхээ өмнө тангараг өргөсөн цэргийн ёсоор омог бардам очихоороо бахарх” гэв. Мөн дайчдыг чадахгүй гэдгийг тархинаасаа авч хая, энэ үгийг мартсанаар чадахгүй зүйлгүй болно гээд албанд нь өндөр амжилт хүслээ.

   Мөн ангийн захирагч дэд хурандаа Г.Дүнжингарав хугацаат албаны цэргүүдэд ангийнхаа түүх замнал, алдар гавьяа, онцлог, химичин дайчдын Зэвсэгт хүчний түүхэнд гүйцэтгэж буй үүргийн талаар мэдээлэл хүргэж, жил жилүүдийн түрүүч, байлдагч нарын амжилтаас тодотголоо. Ялангуяа ангийн 55 жилийн ойд бэлэг болгож 2021 оны хугацаат албаны дайчид Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн аварга” шалгаруулах тэмцээнд хос алтан медаль хүртэж хамт олноо баярлуулсныг нь баяртайгаар өгүүллээ. Үргэлжлүүлэн “Та нарт ч ийм чадал, боломж бий. Гагцхүү эхний ээлжид цэргийн дарга нарынхаа заасан хичээл бүрийг төгс эзэмшихийн төлөө хичээгээрэй” гэж ерөөсөн юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450