• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДЭСЛЭГЧ М.ЛУВСАНДЭМБЭРЭЛ "ШУДАРГА ЖУРАМ" МЕДАЛИАР ШАГНАГДЖЭЭ
Нийтэлсэн: 2023-11-01 13:23:36
Үзсэн: 138

ДЭСЛЭГЧ М.ЛУВСАНДЭМБЭРЭЛ "ШУДАРГА ЖУРАМ" МЕДАЛИАР ШАГНАГДЖЭЭ
Нийтэлсэн: 2023-11-01 13:23:36 Үзсэн: 138



    Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Мэнд-Эрдэнийн Лувсандэмбэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн зарлигаар "Шударга журам" медалиар шагнагдсан байна.

    Тэрээр 2021 оны долоодугаар сард ҮБХИС-ийн сонсогч байхдаа Дархан-Уул аймагт нэгэн орон сууцны цонхоор шөнө дунд гал дүрэлзэж байхыг хармагцаа айлын тагтаар дээш дамжин орж, эздийнх нь алтан амийг аварсан баатарлаг үйлс байгуулсан юм.

   Дэслэгчид "Шударга журам" медалийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өнөөдөр гардуулан өгөхдөө гавьяа хэзээ ч мартагддаггүйг онцлон залуухан дэслэгчийн эр зориг, баатарлаг үйлсээр бахархаж буйгаа илэрхийлжээ. Мөн тэрээр цэргийн хүний гол имидж эр зоригтойдоо оршиж байдгийг ч тодотгосон байна.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74676
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69611
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50452