• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИУДАД АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2023-12-04 10:13:47
Үзсэн: 169

ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИУДАД АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2023-12-04 10:13:47 Үзсэн: 169



     ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БСТГ-ын дарга хурандаа С.Ванчинхүү, МТГ-ын дарга хурандаа Б.Түвшинтөр, МХХ-ийн дарга хурандаа Ө.Ганцоож, ПАЗ-ийн хэлтсийн дарга хурандаа П.Чинзориг нарын албаныхан Зэвсэгт хүчний 015, 314 дүгээр ангид ажиллалаа. Хошууч генерал С.Ганбямбыг дээрх ангиудын хүндэт харуулууд бие бүрэлдэхүүний хамт жагсаж, ёслол төгөлдөр угтав.

    Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудыг зэвсэглэл, галт хэрэглэл, техник хэрэгслээр тасралтгүй хангах, хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, засвар, үйлчилгээ хийх, зэвсгийн бага мэргэжилтэн бэлтгэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа 015 дугаар анги нь олон улсын энхийг дэмжих ажиллагаа, хээрийн сургууль, уралдаан тэмцээнд тогтмол оролцож алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг ахиулсаар байгааг ангийн захирагч хурандаа Ц.Батсайхан хэлээд, дэвшүүлсэн зорилго зорилт, сургалт бэлтгэл, хийж хэрэгжүүлсэн боон цаашид төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өглөө. Тус анги нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд анх удаа “Жишиг ногоон байгууламжтай анги” төслийг амжилттай хэрэгжүүлж, хичээлийн шинэ байрыг ашиглалтад оруулсны зэрэгцээ байнгын бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд өөрсдийн нөөц бололцоог ашиглан засвар, тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

    Тэгвэл Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн захирагч дэд хурандаа Э.Харцага Зэвсэгт хүчний шатахуун, тос, тослох материалын хадгалалт, хангалт, засвар үйлчилгээний талаар авч хэрэгжүүлсэн ажил, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлт, цэргийн алба зохион байгуулалтын талаар болон тулгамдсан асуудлуудаа уламжиллаа. Мөн хошууч генерал С.Ганбямба хоёр ангийн байрлал дахь барилга, байгууламжуудтай нэг бүрчлэн танилцлаа. Тэрээр үргэлжлүүлэн хугацаат цэргийн байраар орж, тэдний санал сэтгэгдлийг сонсож, албанд нь амжилт хүсэж, урам зориг дүүрэн байхыг ерөөв. Цэргийн анхан шатны бэлтгэл дуусаж, тангараг өргөснөөр итгэл үнэмшил дээшилсэн, алба хаахад хүндрэлтэй зүйл байхгүй гэдгийг хугацаат цэргүүдийн төлөөлөл хэлж байв.

    Хошууч генерал С.Ганбямба дээрх хоёр ангид тулгамдаж буй асуудлуудыг шат дараатай шийдвэрлэхээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгсний дараагаар бие бүрэлдэхүүнтэй уулзаж, сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчинд өрнөж байгаа онцлох ажил, бодлогын шинэчлэлийн талаар тайлагнав. Тэрээр салбарын удирдлагын зүгээс Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд онцгой анхаарч, нийгмийн хамгааллыг асуудлыг шийдвэрлэх хүрээнд цалингийн сүлжээ, зэрэглэлд өөрчлөлт оруулсан бодитой дэмжлэг болсон гэдгийг онцлоод, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг төр, засгийн түвшинд хөндөж тавина гэлээ.

    Мөн энхийг дэмжих ажиллагааны сонгон шалгаруулалтыг цахимжуулснаар олон хүнд суртлыг халж, шударга тогтолцоог бүрдүүлэхэд томоохон түлхэц болсныг дурдлаа. Төгсгөлд нь Зэвсэгт хүчний ирэх зууны хөгжил ямар байх нь тангараг өргөсөн биднээс хамаарах тул дор бүрнээ хариуцлага, сахилга баттай байж, ирээдүйдээ итгэл төгс байж, албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэхийг захив.

 

                                                                                                                                                                                 Эх сурвалж: "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74676
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69611
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50452