• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН АХМАДУУДТАЙГАА ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Нийтэлсэн: 2023-12-14 16:46:00
Үзсэн: 410

ЦЭРГИЙН АХМАДУУДТАЙГАА ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Нийтэлсэн: 2023-12-14 16:46:00 Үзсэн: 410



     2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай нар Нийгмийн даатгалын багц хуулиар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ахмадуудтай “Өглөөний уулзалт” зохион байгуулав. Энэ үеэр сайд Х.Булгантуяагийн хийсэн мэдээллийг товчлон хүргэе.

        Улсын хэмжээнд Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 1,3 сая орчим хүн байгаа. Түүний хажуугаар 500 мянган хүн тэтгэвэр авч байна. Тэдний 340 мянган хүн буюу нийт хүн амын 10 орчим хувь нь хуулийн насандаа тэтгэвэр тогтоолгосон хүмүүс байдаг. Бусад нь хөнгөлөлттэй нөхцлөөр эрт тэтгэвэрт гарсан хүмүүс, цэргийн алба хаагчид, олон хүүхэдтэй эхчүүд зэрэг хүмүүс байгаа. Эндээс харахад тэтгэвэр авагчдын дунд хөдөлмөр эрхлэх боломжтой насны хүмүүс цөөнгүй хувийг эзэлж байгаа юм.

       Монгол цэргийн нэгдсэн холбоонд харьяалагдаж буй ахмадууд энэ чиглэлд хамтарч ажиллана уу гэж хүсч байгаа. Та бүхэн төр улсынхаа төлөө зүтгэх андгай тангараг өргөсөн, хариуцлагатай хүмүүс гэж бид ойлгодог, итгэж найддаг.

       Ирэх онд нүүрсний экспортыг нэмэгдүүлж, эдийн засаг тэлж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төмөр зам, авто зам гээд бүтээн байгуулалт ихээхэн өсөхөөр байна. Үүнтэй холбоотойгоор хүний нөөцийн дутагдал нүүрлэж байгаа. Гэтэл 170 мянга орчим монголчууд, ихэнх нь залуучууд гадаад орнуудад сурч, ажиллаж амьдарч байна. Гадаадаас ажиллах хүч авахын оронд дотооддоо байгаа туршлагатай, чадвартай, өндөр боловсролтой та бүхнээ авч ажиллуулах хүсэлтэй байна.

        Саяхан батлагдсан Нийгмийн даатгалын багц хуулинд ахмад настнууд хөдөлмөр эрхлэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байж болохоор зохицуулалт орсон. Өөрөө хүсвэл шимтгэлээ төлөөд жилийн дараа тэтгэврээ 1,5 хувиар нэмүүлэх сонголт нь хэвээр байгаа. 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс энэ зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Түүнээс гадна тэтгэвэр тогтоолгосон ахмадуудыг 8 цагаар биш гэхэд 4 цагаар өндөр бүтээлтэй ажиллуулж болох зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай хуулиндаа тусгахаар бид ажиллаж байна.

       Улс оронд эрэлттэй байгаа хүүхэд хамгааллын ажилд цагдаагийн болон цэргийн байгууллагад ажиллаж байсан ахмадуудыг гэрээгээр ажиллуулах боломж байна. Ахмад настнуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үүнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулинд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа.

       Түүнчлэн бизнес эрхлэж буй ахмадууд биенесийн зээл авахад хүндрэлтэй байдаг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хүртэл зээл авахад зарим хязгаарлалт тавигддаг. Тэгэхээр бид холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж ахмад настнууд зээл хүсвэл дэмжлэг авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор ажилгүй хүнийг дэмжих чиглэл зонхилж ирсэн. Гэтэл хөдөлмөр эрхлэх сонирхолтой ахмадууд, эмэгтэйчүүд, хүүхдээ харж буй эхчүүдийг дэмжсэн зохицуулалт харьцангуй бага байгаа. Бид үүнийг засч залруулж, сайжруулахаар ажиллаж байна гэж ярилаа.

                                                                                                                                                                                                       Бэлтгэл хурандаа Г.НЯМДОРЖ

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74679
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69614
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50455