• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ӨВӨЛ ЦАГИЙН НЭЭЛТИЙН ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛАВ
Нийтэлсэн: 2023-12-14 17:00:16
Үзсэн: 333

ӨВӨЛ ЦАГИЙН НЭЭЛТИЙН ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛАВ
Нийтэлсэн: 2023-12-14 17:00:16 Үзсэн: 333



      Одоогоос 91 жилийн тэртээх энэ өдөр өнөөгийн Цэргийн дуу бүжгийн чуулга үүсэн байгуулагдаж, анхны тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьж байсан түүхтэй. Дайнд оролцсон цорын ганц чуулга бөгөөд эрдмийн хэмээх хүндэтгэл цолтой Байлдааны гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга өнөөдөр (2023 оны 12 дугаар сарын 12) 91 дэх жилийнхээ нээлтийн тоглолтыг үзэгч олондоо толилуулав.

    Энэхүү тоглолтын эхэнд ЦДБЭЧ-ын дарга, Соёлын төв өргөөний ерөнхий менежер, СГЗ, хурандаа Г.Золзаяа тус чуулгаас 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ололт амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

     Энэ үеэр Соёлын сайдын тушаалаар уртын дууч Г.Мягмардорж, гоцлол дуучин Г.Батнасан нарыг Засгийн газрын шагнал, "Соёлын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр, Сангийн сайдын тушаалаар тус чуулгын тасалбар түгээгч, нярав Б.Тунгалагийг "Банк, санхүүгийн тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр шагнасныг нь хурандаа Г.Золзаяа гардуулав.

     Мөн уг тоглолтын эхэнд ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан тус чуулгын удирдлага, нийт уран бүтээлчдэд ажил алба, уран бүтээлийн арвин их амжилтыг хүсэн ерөөж, Зэвсэгт хүчний Ахлагч нарын зөвлөлийн Дурсамжийг гардуулав.

    Уг тоглолтыг БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудын удирдлага, бие бүрэлдэхүүн болон ахмад дайчид, иргэд, залуучуудын төлөөлөл үзсэний дотор "Төрийн торгон цэргүүд" хэмээгдсэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид үзэж сэтгэлийн таашаал эдэлсэн юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74679
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69614
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50455