• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОЛЫН ЭРГҮҮЛИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ
Нийтэлсэн: 2023-12-11 17:33:31
Үзсэн: 181

ХОЛЫН ЭРГҮҮЛИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ
Нийтэлсэн: 2023-12-11 17:33:31 Үзсэн: 181



     БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 13 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн НҮБ-ын өмнө мандатаар хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна.

      Тухайлбал, энэ сарын 4-ний өдрөөс 8-ны өдрүүдэд Юнити секторын командлагч болон цэргийн багийн захирагчийн тушаалаар ажиллагааны офицер хошууч Ц.Ринчингээр ахлуулсан салааны бүрэлдэхүүн Маёом суурингийн иргэдэд “Сэтгэл зүйн эрүүл мэнд”-ийн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах НҮБ-ын ажилчдын аюулгүй байдлыг хангах хүрээнд Бентью-Маёом-Абеймном чиглэлд нийт 400 гаруй километрийн дөрвөн шөнө, таван өдрийн холын эргүүлийг гүйцэтгэлээ.

      Томилогдсон бүлэг Маёом сууринд “Хубилай 1” түр ажиллагааны баазыг байгуулж, НҮБ-ын ажилчдын аюулгүй байдлыг ханган, харуул хамгаалалтыг зохион байгуулсаны зэрэгцээ цагийн байдлыг тандах, мэдээлэл цуглуулах, хүний эрхийн зөрчлийг хянах, шалгах, илтгэх зорилгоор цааш Маёом-Манкейн-Абеймном чиглэлд эргүүлийн үүргийг давхар гүйцэтгэсэн юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74676
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69611
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50452