• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧИН 2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАЙЛАГНАВ
Нийтэлсэн: 2023-12-26 09:59:31
Үзсэн: 225

ЗЭВСЭГТ ХҮЧИН 2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАЙЛАГНАВ
Нийтэлсэн: 2023-12-26 09:59:31 Үзсэн: 225



      Энэ сарын 25-ны өдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын Үзвэрийн их танхимд Зэвсэгт хүчний Жанжин штабын 2023 оны гүйцэтгэлийн тайлангийн хурлыг зохион байгуулав.

      Тайлангийн хуралд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар болон ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүн, төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын хэлтсийн даргаас дээших албан тушаалтнууд оролцлоо.

      Хурлын эхэнд хүндэт зочид болон хуралд оролцож буй бүрэлдэхүүн ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын энэ онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, шинэ бүтээл, оновчтой саналуудыг сурталчилсан үзэсгэлэнг үзэж сонирхов.

      Хурлын үеэр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр Зэвсэгт хүчний Жанжин штабын 2023 оны гүйцэтгэлийн тайланг танилцуулсан ба Зэвсэгт хүчний Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга хурандаа С.Баяр-Очир уг тайланд үнэлэлт, дүгнэлт хийсэн илтгэлийг хэлэлцүүлэв.

     Дараа нь ЗХЖШ-ын даргын тушаалаар Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэх стратегийн зорилтыг хангахад манлайлан оролцож, ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ “Зэвсэгт хүчний 2023 оны тэргүүний анги, салбар, офицер, ахлагч, ажилтан, цэргийн гэрээт алба хаагч”-аар мөн ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэргүүний удирдах ажилтан, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, туслах мэргэжилтэн, ажилтнаар шалгарсан хамт олон, бие бүрэлдэхүүний шагналыг гардуулсан юм.

    Төгсгөлд нь Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба нар бие бүрэлдэхүүнд хандаж үг хэлж, ирэх онд дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг бүрэн хангах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.

 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74679
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69614
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50455