Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн өдөр нийгмийн хариуцлагын хүрээнд Цайзын уулзвараас, Офицеруудын тойргийн уулзвар хүртэлх явган хүний зорчих хэсгийг цэвэрлэж, иргэд, олон нийтийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэн ажиллалаа. Цэвэрлэгээнд нийт 200 гаруй офицер, ахлагч, ажилтан албан хаагч, хугацаат цэргийн алба хаагчид оролцлоо.