• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ӨВЛИЙН ӨВӨӨ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ЗОЧИЛСОН НЬ
Нийтэлсэн: 2024-01-02 14:37:26
Үзсэн: 153

ӨВЛИЙН ӨВӨӨ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ЗОЧИЛСОН НЬ
Нийтэлсэн: 2024-01-02 14:37:26 Үзсэн: 153



    Шинэ жилийн баярыг тохиолдуулан БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багаас томилогдсон бүрэлдэхүүн үлгэрийн баатрын дүрд хувирч Бентью сууринд байрлах "дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаран"-д зочилж, хүүхэд багачуудад гэнэтийн бэлэг барилаа.

    Энхийг сахиулагчид маань хүүхэд багачуудтай дуулж, бүжиглэн баяр хөөр дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлж төгсгөлд нь “ECO LIFE MONGOLIA”-гийн хамт олноос БНӨСУ-ын тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа хүүхэд багачуудад хандивласан гарын бэлгийг, ҮБХИС-ийн 2013 оны төгсөгчдөөс иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх хүрээнд цэргийн багт хандивласан хичээлийн хэрэглэл, хүүхдийн хувцас зэрэг зүйлсийн хамтаар хүүхэд багачуудад гардуулан өглөө.

 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74679
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69614
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50455