• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТОМИЛГООТ БҮЛЭГ ЦАСАНД ХААГДСАН ЗАМЫГ НЭЭЛЭЭ "ӨДӨР, ШӨНӨГҮЙ ӨВС ТЭЖЭЭЛ ЗӨӨЖ ӨГЧ БАЙГАА ЦЭРГИЙНХЭНДЭЭ БАЯРЛАЛАА"
Нийтэлсэн: 2024-01-17 09:18:43
Үзсэн: 172

ТОМИЛГООТ БҮЛЭГ ЦАСАНД ХААГДСАН ЗАМЫГ НЭЭЛЭЭ "ӨДӨР, ШӨНӨГҮЙ ӨВС ТЭЖЭЭЛ ЗӨӨЖ ӨГЧ БАЙГАА ЦЭРГИЙНХЭНДЭЭ БАЯРЛАЛАА"
Нийтэлсэн: 2024-01-17 09:18:43 Үзсэн: 172



     Өвөлжилт хүндэрсэн Төв аймгийн Эрдэнэсант суманд нийгмийн хариуцлагын хүрээнд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл болон 326 дугаар ангийн 10 гаруй цэргийн алба хаагч 4 нэгж техниктэйгээр уртасгасан цагаар ажилласаар байна.

     Тэд ес дэх өдрөө ажиллаж байгаа бөгөөд тус сумын алслагдмал малчин өрхүүдэд өвс тэжээл хүргэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг саадгүй хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх, орон нутгийн тээвэрчдэд туслах зэрэг ажлыг гүйцэтгэж байна.

    Зэвсэгт хүчний 326 дугаар ангиас ахлах ахлагч Д.Чинзориг, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс ахлах ахлагч Ц.Энхбаяраар ахлуулсан бүрэлдэхүүнд орон нутгийн иргэд "Хүнд хэцүү бэрх үед үргэлж тусламжийн гараа сунгадаг цэргийн алба хаагчдадаа маш их баярлалаа" хэмээн талархлаа илэрхийлсээр байгаа юм.

 

        Зэвсэгт хүчний 328 дугаар тусгай салбарын 1 нэгж техник, 12 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй тусгай томилгоот бүлэг Увс аймгийн Зүүнговь сумын онцгой комиссын хүсэлтээр сумаас аймаг орох зам цасанд боогдож хаагдсан замыг чөлөөлж зорчих хөдөлгөөнийг нээлээ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74679
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69614
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50455