• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХОЁР ҮЕ ШАТТАЙГААР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-01-15 09:24:37
Үзсэн: 117

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХОЁР ҮЕ ШАТТАЙГААР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-01-15 09:24:37 Үзсэн: 117



     Зэвсэгт хүчний Жанжин штабаас өнөөдөр ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын удирдах бүрэлдэхүүнтэй “Цэргийн албаны бодлого, тогтолцооны шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулж явууллаа.

       Хэлэлцүүлэгт Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба тэргүүтэй удирдлагууд оролцсон юм. Энэхүү хэлэлцүүлгийн нэгдүгээр шатанд ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газар болон Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын удирдах албан тушаалтнууд гүйцэтгэх үүрэгтэйгээ уялдуулсан шинэчлэл, өөрчлөлтийн талаарх илтгэл, мэдээллийг танилцуулж, үргэлжлүүлэн оролцогчдын санал, шүүмжлэлийг сонсов.

     Үүний дараа бригадын генерал Д.Баасандамба Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах бодлогын чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон ажил, арга хэмжээний талаар танилцуулж, үр дүнгийн талаар ч тодотгож, хэлэлцүүлгийг зохион байгуулж буй явдалд талархал дэвшүүлсэн юм.

    Харин эл өдрийн үдээс хойш оролцогчдыг дөрвөн хэсэгт хуваарилан бүлгээр ажиллуулсан ба ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр хуралдааныг удирдан явуулж, офицер, ахлагч, хугацаат цэргийн албаны бодлого, тогтолцооны шинэчлэл болон хууль, эрх зүйн орчны талаарх илтгэлүүдийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр оролцогчид хэлэлцүүлгийг цаг үеэ олсныг онцолж, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд олон талын өөрчлөлт, шинэчлэл шаардлагатай байгааг ч илэрхийлж байлаа.

       Хэлэлцүүлгийн төгсгөлд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба цэргийн албаны бодлого, тогтолцоонд зайлшгүй шаардлагатай олон чухал санааг илэрхийлсэн илтгэл тавигдсаныг дурдаж, цаашид судалгаа шинжилгээ хийж, илүү өргөн хүрээнд ажиллах ёстойг захилаа. Мөн тэрээр уг хэлэлцүүлгийг үр дүнтэй зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлсэн Хуурай замын цэргийн командлалын удирдлага, хамт олон болон цэргийн албаны бодлого, тогтолцооны шинэчлэлийн төлөө үнэтэй зөвлөгөө, санал шүүмжлэлээ өрнүүлсэн удирдах бүрэлдэхүүнд талархал дэвшүүлсэн юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74679
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69614
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50455