• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СТРАТЕГИЙН ЦУГЛАРАЛТ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2024-01-17 22:08:35
Үзсэн: 244

БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СТРАТЕГИЙН ЦУГЛАРАЛТ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2024-01-17 22:08:35 Үзсэн: 244



     Батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний 2024 оны стратегийн цугларалт энэ сарын 16-17-ны өдөр “Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд тулгамдаж буй эрсдэл, сорилт ба удирдагчийн сэтгэлгээний өөрчлөлт” сэдвийн дор өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цугларалтад оролцсон нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэллээ.

    Тэрээр энэ удаагийн цугларалт удирдагчийн сэтгэлгээний өөрчлөлтийн талаарх системчилсэн мэдлэг, мэдээллийг өгөхийг зорьсноороо онцлог байсныг дурдаад удирдах албан тушаалтнууд алба хаагчдаа сэтгэлгээний хурдаар удирдан манлайлж, байгууллагынхаа хөгжлийг тодорхойлогч луужин байх шаардлагатай гэв. Иймд цугларалтын үеэр гарсан оновчтой санал, санаачилга шийдлийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгөх учиртайг захив.

     Үргэлжлүүлэн сайд Г.Сайханбаяр өнгөрөгч 2023 оныг “Мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэх” зорилтыг хангахад нэлээд ахиц гаргасан, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд Монгол Улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, төлөвлөлтийг баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн жил боллоо гэж тодорхойлов.

     Түүнчлэн “2024 оныг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт батлан хамгаалах талаар туссан зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг бүрэн дуусгаж, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилт, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт улам эрчимжсэн, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо нэмэгдсэн, зэвсэг, цэргийн техникийн шинэчлэлт, алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудалд нэлээд ахиц гарсан жил болно” хэмээгээд нийт бие бүрэлдэхүүнд хандан үүрэг чиглэл өглөө. Төгсгөлд нь Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба цугларалтад оролцсон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд үүрэг өгч, албанд нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайханыг хүсэн ерөөлөө.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74679
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69614
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50455