Хэнтий аймагт цас их хэмжээгээр орж, өвөлжилт хүндхэн байдалтай байгаа энэ үед Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын харьяа 350 дугаар ангиас томилогдсон томилгоот бүлэг Хэнтий аймгийн Гал шар суманд цас зудын хүндхэн нөхцөл байдал байгаа малчдад тусламж үзүүлэн үүрэг гүйцэтгэж байна.
Томилгоот бүрэлдэхүүн орон нутгийн засаг захиргааны удирдах бүрэлдэхүүний хамтаар өнөөдрийн байдлаар цасанд боогдсон 43 өрхийн малчин иргэдэд 4тонн нүүрс, 900кг малын тэжээл, 50 шуудай хивэг, 100кг шахмал түлшийг 518км хүнд нөхцөлтэй замыг туулан малчдад түлш, тэжээлийг залгуулаад байна. Энэ үеэр Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын халуун сэтгэлд малчин иргэд баярлаж талархсанаа илэрхийлсээр байна. Уг ажил цаашид ч үргэлжлэх юм.