Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 110 дугаар анги Эрдэнэт хотын захирагчийн алба, хот тохижуулах газар болон “Орхон АЗЗА” ХХК-тай хамтран авто замын зорчих хэсэгт тогтсон цас мөсийг цэвэрлэх, халтиргаа, гулгааг арилгах зорилгоор Улсын чанартай А1001 авто замын Орхон аймаг руу орох зүүн постоос баруун пост хүртэлх 19.6 км авто замын зорчих хэсгийг 2 удаа нийт 39.2 км зам, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 3,5км авто замын цасыг 2 удаа, Их залуу, Шанд багийн гэр хороолол доторх замыг 2 удаа нийт 28 км замын цас мөсийг түрж хусах, цэвэрлэх ажлуудыг гүйцэтгэж байна.