• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА НАР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 110 ДУГААР АНГИД АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-01-22 17:48:40
Үзсэн: 204

УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА НАР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 110 ДУГААР АНГИД АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-01-22 17:48:40 Үзсэн: 204



        Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан болон тус газрын даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр (2024.01.22) Зэвсэгт хүчний 110 дугаар ангид ажиллаж байна. Зэвсэгт хүчний Барилга-инженерийн удирдах газрын дарга ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй мэндчилсний дараа тус ангийн захирагч хурандаа Ц.Амарсайхан дэлгэрэнгүй танилцуулга хийв. Үүний дараа удирдах газрын даргын зөвлөлийн гишүүд ангийн байр, объектуудаар орж, тус ангийн үйл ажиллагаатай бодит байдлаар танилцав.

          Мөн энэ үеэр цэргийн гэрээт болон хугацаат алба хаагчидтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон ба тэдний ажиллаж, амьдрах орчин нөхцөлтэй нь танилцлаа. Тэдний хамт Зэвсэгт хүчний 017, 338, 339, 340, 341, 342 дүгээр ангийн захирагч нар тус ангид хүрэлцэн ирсэн юм.

        Энэ өдөр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар, харьяа ангиудын хэмжээнд "Ахлагчийн жил"-ийн нээлтийн ёслолын ажиллагааг зохион байгуулж, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Ахлагч нарын чуулга уулзалтыг угтсан ажлуудыг албан ёсоор эхлүүлж байгаа нь энэ билээ. Мөн энэ өдөр тус ангийн байрлалд "Ахлагчийн хөгжлийн төв"-ийн шав тавих ёслолын ажиллагааг хамтдаа зохион байгуулах болно.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74679
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69614
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50455