• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ЦАГААН САР-МОНГОЛ ТҮМНИЙ УЛАМЖЛАЛТ ИХ БАЯР" ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-01-23 17:47:51
Үзсэн: 153

"ЦАГААН САР-МОНГОЛ ТҮМНИЙ УЛАМЖЛАЛТ ИХ БАЯР" ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-01-23 17:47:51 Үзсэн: 153



       Үндэсний соёл урлагийг нийтэд сурталчлан таниулах, Монгол соёлын нөлөөллийг дээшлүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах, Монголын үндэсний соёлыг дэлхийн соёлын ололттой нийцүүлэн хөгжүүлэх, Монгол түмний ахуй амьдрал, ев соёл, ардын уламжлалт ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, анги байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгын доор ЦДБЭЧ-аас санаачлан, БХЯ, 3ХЖШ-тай хамтран зохион байгуулж ирсэн "Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээн 20 дахь жилдээ амжилттай явагдаж байна.

      Жилээс жилд өргөжиж буй энэхүү тэмцээн нь анх зохиогдохдоо 6 анги оролож байсан бол өдгөө 28-30 анги болон УБХИС, Цэргийн төв эмнэлэг зэрэг байгууллагууд оролцдог болсоны дээр Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагуудыг хамардаг байсан нь Улсын хэмжээний тэмцээн болон өргөжиж, Ховд, Баян-Өлгий, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Орхон аймгуудаас ирж хамрагдаж байна.

     Энэ удаагийн тэмцээн нь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт 29 анги байгууллагын 174 оролцогчийг хамарсан өргөн цар хүрээтэй наадам болж байна. Тэмцээнд оролцож буй баг нь нэг ангиас 6 оролцогч анги байгууллагаа төлөөлөн оролцож ирсэн уламжлалтай, өнгөрсөн жилүүдэд давхардсан тоогоор 3300 гаруй алба хаагчид хамрагдаж, ардын уламжлалт ес заншлаараа өрсөлдөөд байгаа билээ.

     Жил бүр тэмцээний удирдамжийн дагуу сонгож дуулах 10 дууны жагсаалт гаргаж, ардын богино дуу, харилцаа дуу, хошин дуу, домогт дуу, баруун, зуун Монгол ардын дуу зэргээр өөрчлөн зохион байгуулсаар байна. Уг тэмцээн зохион байгуулагдсан цагаас хойш тасралтгуй оролцсон оролцогчид 170 гаруй ардын дууг сурч дуулсан, мөн шилдэг дэмбээчин, шилдэг дуучин, шилдэг удирдагч, шилдэг үйлчин зэргийг тодруулж, Ардын богино дуу дуулаачдын холбоо, Монгол цэргийн музей, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, "Говь хангай мебель", "Талх чихэр" хувьцаат компани зэрэг үндэсний шилдэг үйлдвэрлэгч компаниуд үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан хамтран ажиллаж ирсэн билээ.

    Мөн анги байгууллагын удирдлагын бүрэлдэхүүнийг соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр хамруулах зорилгоор Ангийн захирагч нар, штабын дарга нар, тэргүүн ахлагч нар, ар тал, санхүүгийн дарга нарын дунд "Заавал дуулах дууны тэмцээн" зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил ангийн Захирагчийн орлогч нар "ГУНАН ХАР" дуугаар өрсөлдөж байна. Тэмцээнд орологчид Мэндчилгээ, Монгол шагайн харваа, Заавал дуулах дууны тцэмцээн, оньсон тоглоом, Монгол ардын дуу, Монголын уран зохиолоос сэдэвлэсэн асуулт хариултаар өрсөлдөхийн зэрэгцээ "Шилдэг хөгжөөн дэмжигч баг"-ийг шалгаруулж ирсэн уламжлалтай билээ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74685
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69620
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50462