• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ АНХДУГААР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-02-01 16:20:07
Үзсэн: 238

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ АНХДУГААР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-02-01 16:20:07 Үзсэн: 238



        Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах Шагайн харвааны анхдугаар тэмцээн ҮБХИС-ийн спорт сургалтын төвд зохион байгуулагдаж байна. Анхдугаар тэмцээний нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын даргын орлогч хурандаа Ж.Сүх-Очир, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан, Алдар спорт хорооны дарга МУГТ хурандаа Г.Өсөхбаяр, МУГД хурандаа Д.Цог-Эрдэнэ, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч МУ-ын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр болон Зэвсэгт хүчний 150, 353 дугаар ангийн захирагч нар оролцлоо.

         Тэмцээний нээлтэд Монгол улсын Уртын дуу дуулаачдын улсын уралдааны 2023 оны гранпри шагналт уртын дууч МУСТА Б.Мягмардорж (ЦДБЭЧ) Эр бор харцага дуугаар мэндчилгээ дэвшүүллээ. Үндэсний өв соёлоо тээсэн энэхүү тэмцээнд нийт 28 анги байгууллагын 300 орчим харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Баг тамирчдад амжилт хүсье ээ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74691
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69626
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50467