Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Айлчлалын албан ёсны уулзалтын үеэр Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж ирсэн бөгөөд үүнд ХБНГУ-ын дэмжлэг, туслалцаа их байсныг тэмдэглэв.
Мөн Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон ХБНГУ-ын даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх хүчин чармайлт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тогтвортой бодлогыг харилцан уялдуулж, хамтран ажиллахаа зарлалаа.