• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 011 ДҮГЭЭР АНГИЙН АХЛАГЧ ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-02-08 00:20:27
Үзсэн: 162

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 011 ДҮГЭЭР АНГИЙН АХЛАГЧ ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-02-08 00:20:27 Үзсэн: 162



     Дэлхийн триатлоны холбоонд 170 гаруй улс орон бүртгүүлсэн байдгаас Монгол Улс тус холбооны 108 дахь гишүүн улс юм. Энэ спорт нь харьцангуй шинэ спортын төрөл боловч дэлхийн өнцөг булан бүрт жигд хурдтай хөгжиж, Олимпийн их наадмын хөтөлбөрт багтдаг билээ. БНХАУ-ын Харбин хотод зохиогдсон “Дэлхийн цом 2024”-ын тэмцээнд Өвлийн Триатлоны төрөлд /гүйлт, дугуй, цана/ манай тамирчид бахдам амжилт үзүүллээ.

    Нийт 300 гаруй оролцогчтой, элит ангилалд дэлхийн чансааны 1-6 дугаар байрт явж буй Итали, Герман зэрэг Улсын шилдэг өвлийн “Триатлон”-чид өрсөлдсөн энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монголын триатлоны холбооны тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Ажиллагааны удирдлагын тасгийн удирдлагын байрын нярав-жолооч ахлагч Н.Алтаншагай хүрэл медалиар энгэрээ мялааснаар хувийн дүнгээрээ 5 дугаар байр эзэлж Азийн орнуудаас нэгээр гарч Монгол Улсын тамирчны алдрыг өндөрт өргөлөө.

    Ахлагч Н.Алтаншагай нь цас мөсний орон Харбин хотод дуурсгасан амжилтаараа удахгүй Итали Улсад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ аваад байна. Цэрэгжилтийн спортын дэд мастер Засмал замын дугуйн спортын мастер шигшээ багийн тамирчин өвлийн спортын цанын 1, 2 дугаар зэрэгтэй, Туухай өргөлтийн 3 дугаар зэрэгтэй, Монголын триатлоны холбооны шигшээ багын тамирчин ахлагч Н.Алтаншагайд ангийн захирагч хурандаа М.Батдорж болон ангийн бие бүрэлдэхүүн баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардууллаа.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74692
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69627
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50468