Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум дахь Зэвсэгт хүчний 232 дугаар ангид өнөөдөр (02 дугаар сарын 4) ажиллаж байна. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг тус ангийн хүндэт харуул жагсаж хүндэтгэн угтаж авлаа. Хошууч генерал С.Ганбямба тус ангийн үйл ажиллагаатай танилцаж, ангийн удирдлагын санал хүсэлтийг сонсож, хариулт өгч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Төгсгөлд нь ангийн нийт бие бүрэлдэхүүн болон сумын иргэдийн төлөөлөлтэй Дэлгэрхаан сумын соёлын төвд уулзалт зохион байгуулж байна. Энэхүү уулзалтад ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дугаррагчаа, Материал техникийн газрын дарга хурандаа Б.Түвшинтөр, Дэлгэрхаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Лхагвасүрэн, сумын засаг дарга Э.Төгөлдөр болон сумын иргэдийн төлөөлөл, ахмад дайчид тус ангийн бие бүрэлдэхүүн оролцож байна. Уулзалтаар Батлан хамгаалах бодлого, эрх зүйн шинэчлэл, Зэвсэгт хүчний бүтээлч ажлууд болон цаашид хэрэгжүүлэх зорилго, зорилтуудыг танилцуулан ажиллаж байна.