• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН САР ШИНИЙН ЗОЛГОЛТ
Нийтэлсэн: 2024-02-10 09:29:30
Үзсэн: 528

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН САР ШИНИЙН ЗОЛГОЛТ
Нийтэлсэн: 2024-02-10 09:29:30 Үзсэн: 528



        XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр Зэвсэгт хүчний 342 дугаар анги хугацаат цэргийн алба хаагчдадаа соёл хүмүүжлийн ажил зохион байгууллаа. Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Ангийн удирдлага дайчидтайгаа хамт ургах нарыг харж, үргэлжлүүлэн ангийн байрлалд нэгдсэн золголтыг хийж, ангийн захирагч дэд хурандаа Д.Зоригтсайхан сар шинийн ерөөлөө айлдлаа.

       Баярын энэ өдөр хугацаат цэргийн алба хаагчид нэгдсэн золголтоос гадна ахлах байлдагч Л.Эрдэнэцогт морин хуурын ая эгшиглүүлж, ахлах байлдагч С.Тэмүүжин өөрийн зохиосон шүлэг найраг, байлдагч Ж.Мөнхжаргал нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, Монголын үндэсний уламжлалт тэмцээн шагай наадгай, дөрвөн бэрх хаях, асуулт асууя хөгжөөнт тэмцээн зохион явуулан амжилттай оролцсон дайчдад дурсгалын бэлэг гардууллаа.

       Мөн түрүүч, байлдагч нарыг ар гэрийнхэндээ мэндчилгээ дэвшүүлэх болон тэдэнтэйгээ уулзах боломж нөхцөлийг нь бүрдүүлэн биеэр болон цахимаар уулзаж, мэндчилгээ дэвшүүлсээр байна. Мөн дайчдаас он жавууддаа өөрсдийн чин сэтгэлийн мэндчилгээ, ая дууны цэнхэр хадаг өргөн барилаа.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74691
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69626
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50467