• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХМАДУУДЫН ХАЛУУН СЭТГЭЛИЙН ТУСЛАМЖ
Нийтэлсэн: 2024-03-04 14:33:20
Үзсэн: 62

АХМАДУУДЫН ХАЛУУН СЭТГЭЛИЙН ТУСЛАМЖ
Нийтэлсэн: 2024-03-04 14:33:20 Үзсэн: 62



     Байгаль, цаг уурын хүндрэлийн улмаас монголын уламжлалт мал аж ахуй, түүнийг нуруундаа тээж яваа малчид цас зудны бэрхшээлтэй тэмцэж байгаа энэ өдрүүдэд Ахмадын байгууллага, ахмадууд халуун сэтгэлийн гараа сунган тусалж байна.

    БХЯ-ны Ахмадын хорооны дарга чөлөөнд байгаа хошууч генерал Д.Магсаржав "Цэргийн ар талын үндсэн ангиудын нэг Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн малчдад цаг зуурын хүндрэлийг гэтлэн давахад бид туслахаар шийдвэрлэсэн. БХЯ-ны Ахмадын хорооноос 2 сая, ЦДБЭЧ-ын Ахмадын хорооноос 975 мянга, МЦНХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн клубээс 120 мянган төгрөгийг ЗХЖШ-ын Материал, техникийн газрын штабын дарга хурандаа Ж.Баясгаланд гардууллаа. Манай ахмадуудын сэтгэлийн илэрхийлэл болсон тусламжийг малчдад шаардлагатай өвс, тэжээл болгож өгөөрэй" гэж хэллээ.

    Энэ үеэр хурандаа Ж.Баясгалан "Ахмадын байгууллагуудын тусламжийг малчдад хүргэж, та бүхний мэндчилгээг уламжлахад таатай байна. Тусламжийн хөрөнгийг хэрхэн, юунд зарцуулснаа эргэж танилцуулна" гэв. ЦДБЭЧ-ын Ахмадын хорооны дарга, УГЗ Г.Батнасан "Их зудны дараа сайхан зун болж, мал сүрэг улам өсдөг гэж манай хууччуул ярьдаг. Малчид маань эрүүл мэндээ анхаарч хаваржилтаа сайн зохион байгуулаарай"гэж хэллээ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74691
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69626
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50467