• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТЕХНИКИЙН БАГА МЭРГЭЖЛИЙН АХЛАГЧ НАР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Нийтэлсэн: 2024-03-21 14:53:17
Үзсэн: 156

ТЕХНИКИЙН БАГА МЭРГЭЖЛИЙН АХЛАГЧ НАР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Нийтэлсэн: 2024-03-21 14:53:17 Үзсэн: 156



    ЗХЖШ-ын даргын тушаал, Зэвсэгт хүчний Материал, техникийн газрын санаачилгаар техникийн бага мэргэжлийн ахлагч нарыг мэргэшүүлэх, сурган дадлагажуулах сургалтыг Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа.

    Тус сургалтыг мэргэжлийн офицер, ахлагч нар удирдан явуулсан бөгөөд Зэвсэгт хүчний 24 анги, байгууллагын 98 цэргийн алба хаагч хамрагдаж, 21 хоногийн хугацаанд “Авто машины засварчин”, “Авто хуягт техникийн цахилгаанчин”, “Авто хуягт техникийн хөдөлгүүрийн засварчин”, “Аккумляторчин” гэсэн дөрвөн чиглэлээр мэдлэг, дадлагаа тэллээ.

    Ташрамд дурдахад сургалтад хамрагдсан бүрэлдэхүүн нь удаан хугацааны хадгалалтад байсан 20 гаруй нэгж техникийн бүрэн бүтэн байдлыг ханган засвар үйлчилгээ хийж өвөлжилт, хаваржилт хүндэрсэн бүс нутгуудад үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг нь базаажээ.

                                                                                                                                                                                                       Эх сурвалж: СОЁМБО РЕДАКЦ

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74685
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69620
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50462